Монгол Улсад 700 гаруй мянган тамхи хэрэглэгчид бий гэсэн судалгаа бий. 2021 он гарснаас хойш 90 гаруй мянган хүн утаат тамхинаас гарсан байна. Үүнээс 20 мянга нь утаат болон электрон тамхинаас аль алинаас нь татгалзжээ. Энэ тоон үзүүлэлтээс харахад цаашид тамхинаас татгалзах иргэдийн тоо өсөх хандлагатай байна.
Ер нь тамхи хэрэглэх нь хэнд ашигтай вэ. Тамхи импортлогч, үйлдвэрлэгчдэд л ашигтай. Хэрэглэгчид эрүүл мэнд, эдийн засагт асар их хор хөнөөлтэйг мэддэг ч хэрэглэсээр байдаг. Орон гэртээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайд, машиндаа, автобусны буудал гээд хаа сайгүй татдаг. Үүнд жирийн иргэд, хүүхдүүд дам тахидалтад өртөж байна.

Сүүлийн үед тамхи импортлогчдын ашиг орлого буурсан талаар мэдээлэл гарч, нөгөө талдаа иргэд тамхинаас татгалзаж байгаа нь сайшаалтай. Үүний цаана бас өрсөлдөөн өрнөж байна. Утаат тамхинаас татгалзсан иргэд нэг хэсэгтээ электрон тамхи руу орж байгаа нь эргэн тойронд ил тод байна. Хаягдалгүй, авч явахад хялбар, боловсон хэрэглээ гэж хэрэглэгчид хэлж байгаа. Хэрэглэдэггүй хүний хувьд мэдэх юм алга.
“Тамхинаас гараад тэдэн сар боллоо” гэх иргэдтэй цөөнгүй таарч байна. “Сайн байна” л гэдэг. Гэхдээ тэд шууд хаячихгүй электрон тамхи хэрэглэдаг юм байна. Үүний эсрэг тамхи импортлогчид “Цахилгаан тамхи бол хор хөнөөлтэй, бусад улс оронд хориглолоо” гэсэн ташаа мэдээллийг хэвлэл мэдээлэл, сошиал орчинд түгээж байна. Тамхи л бол тамхи. Гэхдээ хэрэглэгчийн хувьд утаат тамхинаас татгалзаж элекрон тамхи руу шуурч байгаа нь тамхинаас гарах, хорыг багасгах нааштай тал байж болох. Цаашлаад тамхинаас гарах гарц нь ч болж байгааг ойрын жишээнээс харлаа. Харин нэг зүйлийг хэлэхэд насанд хүрээгүй хүүхдэд тамхи борлуулдаг асуудлыг хатуу хориглох ёстой.
Дэлхий нийтэд янжуур тамхи электрон тамхинаасаа 20 дахин илүү хортойг анхааруулж, бичиж тэмдэглэсээр ирсэн.
Нөгөө талдаа утаат тамхи борлуулагчид өнөөдөр ашиг орлого нь буурахаар нийгэмд, сошиал орчинд сөрөг мэдээлэл түгээж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэж оролдож байгаа нь увайгүй үйлдэл юм. Ер нь бол тамхи хэрэглэхгүй байх нь үйлдвэрлэгч, импорлогчдод л хохиролтой.








Монголчууд шиг ууж идэх , татах дуртай хүмүүс тамхинаас салахгүй л дээ ядаж электрон тамхи татаад эхэлсэн нь олзуурхууштай муу муу гээд монгол телевиз нь мөнгө авч сурталчилгаа хийгээд хүмүүсийг будлиулаад байна өөрсдөө олон улсад ямар түвшинд байна үзэх харах хэрэгтэй
Дам тамхидалт татаж байгаа хүнээс 2 дахин илүү хордуулдаг байж боломгүй шүү жирэмсэн , хүүхдийн хажууд нь татаж огт болохгүй шинэ гарсан технологи арай хор нь дээрдээ байлгүй
90000 hun utast thinaas garsan ba shde mongolchuud mini ovoo doo end anglid ihenhi ni electron tamhi tatdag angliin erh barigchid bodlogoor demjeed bga l haragddag manaid bol heden tamhinii akuluud ni ezen suuchihaad haashaa ch hudulguhgui baigaa biz
Yur ni bol tamhi uildverledeg teriig ni oruulj irj zardag companiudad ashiggui shd. Tamhinaas garah heregtei
Tamhini kompaniud tednees sanhuujdeg ulsturchid mun tedentei holbootoi saituud tv d mun huwiin emneleguud emch nart ashiggui yag ene nuhduud l ali boloh elektron tamhiig muulj utaat tamhiig muuldag
tegne yg tegdeg
TAMHINAAS GARCH L BAIWAL ENIIG NI CH BOLTUGAI HEREGLEY DEE MONOLIIN UTAAND UUSHIG CH BUUR TAG BOLOH NI
Зарим орнууд электрон тамхиа бодлогоор дэмжээд эхэллээ ш дээ монголд одоо тэгэх дутуу байна
Za Za garii daa
garaach tgd