Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
- Иргэдэд тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг ҮХ-р олгосон. Эсэргүүцэл, шүүмжлэл сэтгэл хөдлөлөөр явагддаг. Прокурор, цагдаагийн байгууллага тайван жагсаал цуглааны тал дээр сургалт авч байсан уу. Бусад улс оронд ийм зүйл дээр заавар зөвлөмж их байдаг.
2021 онд нийслэлд 189 жагсаал, цуглаан зохион байгуулагдаж, 9 удаа өлсгөлөн зарласан байна. Эдгээр жагсаал цуглаануудын ихэнх нь тайван замаар явсан. Энэ удаагийн жагсаал цуглаан дарангуйллын асуудал ярьж байна.
Яг үнэндээ үүнд холбогдож байгаа хүн нь шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч, нэг шүүгчийн шийдвэр байдаг. Гэтэл үүнийг нь УИХ, улс төрийн нам, Ерөнхий сайдын нэрийг заагаад л дарангуйлал бий болж байна гээд шуугьдаг. Хуулийн байгууллага нь жагсаж цугласан асуудалд нь бус өмнө шалгаж байсан өөр асуудлаар цагдан хорьсон гэж тайлбарлаж байх юм. Яагаад энэ дуу хоолой чинь сонсогдохгүй байгаа юм бэ. Цагдаагийн байгууллага шүүмжлэл хүлээж авмаар байна.
УИХ, Засгийн газрыг гутаах хэмжээнд хүргээд байна. Ерөнхий сайд бол #doublestandard гэдэг зүйлийг эсэргүүцдэг хүн. Монгол улсын иргэн улс төрийнхөө эсэргүүцэл шүүмжлэлийг гаргах эрхтэй. Шүүмжлэл гэдэг бол засаг төрийг сахилгажуулж, хүчжүүлж байдаг зүйл.








Угаасаа төр засаг бүр хүний эрхийг дээд зэргээр зөрчиж бгааш дээ. Хамгийн наад зах нь ард түмниыхээ төлөө ажиллана гээл гараад яаж ажиллаад бгаан.
Хамгийн гол нь яагаад 189 удаа жагсаал цуглаан хийх болов гэдэгт төр засаг дүгнэлт хиймээр байна
Яг үнэн
Цагдаад хамгийн адгийн амьтад цугларсан байнаа гэж харагдаж байнаа