Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирлээ.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндээ хамгаалж, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг багасгах талаар танилцууллаа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярилаа. Мөн Оюутолгой, инфляц гэхчлэн цаг асуудлаар ярилцав.

Цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдэв. Үе үеийн Засгийн газрын тэргүүний санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болов. Тус зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд тусгайлан хүндэтгэл үзүүлэн, уулзаж ярилцсан байна. Мөн Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаантай тул уулзалтад оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Харин Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.








БҮХ ХУЛГАЙЧ НАР НЭГ ДОР.
урвагч нохойнууд илжигдорж баяр хулгайч эрдэнэбатаар яадаг байнаа
Ядаж Жасрай Бямбасүрэн гуай шиг нуруутай эх оронч байдаг болоосой
Эбээ Баяр Энхбаяр нар бол монголын гутамшигууд
Хууль ёс хэрэгждэг шудрага нийгэмтэй улс оронд бол ялаа эдлээд байж байх улс ихэнх нь байнадаа,эдэнтэй уулзаж хайран цагаа үрэхээр өөр чухал ажлаа хийгээсэйдээ
Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ. Элбэгдорж энд юугаа хийж явнаа. Шорондоо хурдхан шомбойгоорой
2 hun bas alga baina tomilolttoi uam bailguide
Idej uusan novshnuud
Шоронд орсон орох гэж байгаа хулгайчууд
Гунгаадорж гуайгаас бусад нь бүгд хулгайч урваж шарвасан буриад хаачив аа бие нь гаагүй байгаа
мундаг
Д.М......ҮЕ ҮЕИЙН ЗГИЙН САЙДУУДАД ТАЛАРХАЖ БНА. УЛС ОРНЫГ УДИРДАН ХӨГЖҮҮЛЖ ИРСЭН ТА БҮХЭНДЭЭ ТАЛАРХАЛАА...ЭРҮҮЛ ЭНХ ЕРӨӨЕ..
Д.М. ТОВЧ .МЭДЭЭЛЭЛ ГҮЙЦЭТ НИЙТЭЛ НЭ ҮҮ ЗҮЙ ЗОХИСГҮЙ ХЭЛЛЭГ ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ....ХУДАЛДАГДСАН ТОГШУУРУУ
...САЙХАН Л ХАРАГДАЦГААЖ БНА ДАА...16 ААС ХАГАС НЬ ХАЧЧИХАВ.... .............АЛД
Бөөн хулгайч нараас юун зөвлөгөө сургамж авнаа
Яаж та нар шиг том том луйвар хийх вэ? Гэж л санаа оноо асуусан байх даа. Өөр эд нараас юуг нь асуухав дээ. Үе үеийн шилдэг шигшмэл луйварчид байх шив дээ.
Монголыг ул болгосон нөхдүүд сууцгааж бна
Ихэнх нь шоронгоор дамжсан болоод гарсан гарууд байна.Харамсалтай байна. Ийм ч төрийн зүтгэлтэнгүүд байх ч гэж
Бямбасүрэн гуйа ирэхгүй байсан юм уу. Манай ерөнхий сайд нар чинь ямар их муухай хар мөртэй юм бэ!!!!!!!!!
ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГААГААС БУСАД НЬ МОНГОЛ УЛС АРД ТҮМНИЙ ДАЙСАНГУУД