Чингис хааны музейн барилгын ажил дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ. Саяхан тус барилгыг улсын комисс хүлээн авсан байна. Уг музей нь Соёл урлагийн салбарт сүүлийн 50 гаруй жил хийгдээгүй хамгийн том бүтээн байгуулалт хэмээж буй.

“Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар цогцолбор юм. Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн бөгөөд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулжээ.













uneheer goy dizaintai boljee
Байдаг л нэг худалдааны төв.
Эрээн мяраан, юун дизайнгуй юм бэ?!