Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11.10-ны өдрийн 13:55 цагаас эхлэн “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нарыг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Улмаар тухайн өдрийн 14:50 цагт голын эргээс 45 м зайд, 5 метрийн гүнээс Б /39 настай, эмэгтэй/-гийн цогцсыг олж гаргажээ. “Шишгэд” голын усанд 3 метрийн зайтай, 6 метрийн гүн 15 цооног гарган, 21 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 11.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн байна.








Мөн ч их ёстой хангалттай ярьж ухуулсандаа,машинтай хүн болгоныг дагаж явах боломжгүй,үхэж байгаа хүнийг хохь нь гэлтэй биш ер нь бол өөрийн нь хариуцлагагүй дэндүү хэнэггүйн хар гай шүүдээ
Харин тмймээ.Талийгаач болсон хүмүүсийнг загнаад байлтай биш дээ.11 сарын эхээр мөсөөр гарахгүй шүү хүмүүсээ.Цаг агаар иймэрхүү байвал сарын сүүлээр мөс бэхжихийн.