Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр түгжрэлийг бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулж, энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:
Өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд 2022-2024 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэх нийт есөн бүлэг ажлыг танилцуулсан.
Үүнд: Нэгдүгээрт, авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Энэ бол түгжрэлийг бууруулах гол төслүүдийн нэг. 420 тэрбум төгрөгийг тухайн жилийн хийгдэх ажлын 28 хувь гэж тооцсон.
Хоёрдугаарт, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд байна. Улаанбаатар хотод газар чөлөөлнө гэдэг хамгийн хүнд асуудлын нэг. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай учир Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил уддаг, хойшилдог. Гадаадын эх үүсвэрээр ажил хийхэд мөн л хойшилдог. Учир нь газар чөлөөлөлтийн асуудал ярвигтай. Хувь хүний өмч, эзэмшилтэй холбогддог. Иймд санхүүгийн эх үүсвэр болох Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын авто замын тогтвортой хөгжил, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 499 нэгж талбар буюу нийт газар чөлөөлөлтийн зардал буюу 169.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Газар чөлөөлөлтийн зардал эх үүсвэрийн 13 хувьтай тэнцэж байгаа.
Гуравдугаарт, хотын түгжрэл ихтэй бүс болох Бага тойрууд төлбөртэй гарааш хийх ажлыг төлөвлөсөн. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь төсөвт өртгийн нэг хувьтай тэнцэж буй.
Дөрөвдүгээрт, авто замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгаа томоохон шалтгааны нэг бол уулзварын нэвтрэх чадамжийн асуудал. Тиймээс уг харилцан адилгүй, тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын 30 байршилд дахин авто замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэж байна.

Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс Улаанбаатар хотод ухаалаг удирдлагын нэгдсэн системийн зохицуулалтыг хийх үүднээс “RFID” системийг үргэлжлүүлж хийхээр төсөлд оруулж ирсэн. Уг системийг хэрэгжүүлснээр автомашиныг бүртгэх, төлбөртэй зогсоолуудад холболтууд хийх зэрэг ажлууд төлөвлөсөн. Энэ төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд явж байгаа төслүүдтэй уялдуулахаар ярьсан. Тиймээс бид энэ төсөлд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож танилцуулсан.
Зургаадугаарт, 2009 оноос хойш Улаанбаатар хотод нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийгээгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 75 хувь гаруй нь стандарт хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг орчин үеийн шийдэл бүхий зорчигч нарт ээлтэй, ая тухтай, эрүүл, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн 500 автобусыг оруулж ирэх зохицуулалт хийж байна. Энэ бол 420 тэрбум төгрөгийн эх үүсвэр дээр хийх төсөл биш, тусдаа хийж буй ажил юм.
Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гэх нэр томьёоллыг анх удаа Засгийн газарт оруулж байна. Энэ нь 60-70 км цагийн хурдтай хот доторх нийтийн тээвэр юм. Дэлхийн хотуудад гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь хот хооронд явдаг жишиг байна. Ийм шинэ нийтийн тээврийг оруулахаар бэлдэж, энэ ажилд урьдчилгаа болгож, 130 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зохицуулахаар мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Энэ ажил мөн 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрт ороогүй, нэмэлтээр хийх ажлуудын жагсаалтад орсон.
Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зайлшгүй газар чөлөөлөлтөд тавьж, Богдхан төмөр замын трассын ажил амжилттай явна гэж үзээд, нийт 420 тэрбум төгрөгийн хоёр хувьтай тэнцэх эх үүсвэрийг тавьсан.
Хамгийн сүүлд нь, иргэдийн дугуйгаар зорчих боломжийг бид цаашдаа нэмэгдүүлэх ёстой. Явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, туслах үүрэгтэй хороолол дундах авто замыг хөгжүүлэх хүрээнд нийт 242.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тавихаар ажиллаж байна. Энэ нь нийт төсөвт өртгийн 32 хувийг эзэлж байна. Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй чадварлаг, сайн боловсон хүчин хэрэгтэй. Нэгж байгуулахад 4.8 төгрөгийн эх үүсвэрийг тавилаа хэмээн танилцуулав.







Барилга өндөр байх тусам түгжрэл хэзээч буурахгүй.зүгээр л амны гарз мөнгөний гарз
Ядаж наад барилгуудаа намхан бариулаач
Явган хүний замаа олигтой хийж чадаагүй замын цагдаагын гүүрээр хүн машин 2 хамт явж бн маш аюултай бусад улс орон харвал нулимхаар дүр зураг
автомашины татварыг өндөр болго!хямдхан машин унасан оркууд дүүрлээ
Toriin albanii ene olon mashinaa l bolichih tegeel tugjee bhgui
Tugjee buurahgui yum bnldaa horson deer buusan yum alga
Eswel niislelee uragsh ni shine nisehruu nuulgeed teleech
Zurag tosol shig yum gargadaa ulger yariad bhaar
Би аавынхаа машиныг унаад гангарч болохгүй юм бол энэ хотоос зарлаад өгий
Бид эх орондоо эрх дураараа эдээ эдэлж, эрхэмлэж хайрладагаа хайрлах хэрэгтэйг.
Нэг юм хэлэхэд 100 жилийн настай шилэн форд эсвэл прүсс явж болохгүй бол энэ хот биш засаглал болношүү
Сайн БАЙНШДЭЭ. Эхнээс нь аваад хөгжүүлээрээ хүний эрх ашиг болохоос хүн бүрийн эрх ашиг бишшүү. Хүн төвтэй гол бааз шүүдээ.
бүх задаргааг нь харья л даа... төслүүдийг нь сайхан ил болгооч... ингэж бууруулахгүй ээ..
Хотын түгжрэлийг арилгах бол санаачлагатай ажиллахад сарын л ажил шүү дээ. Энэ олон арга нь МАН- ын мөнгө идэх арга.
МАН-ын авлигачин хулгайч нарын ээлжит молигодолт.
Үлгэр амар сайхандаа жаргаваа
Энэ 9 төсөл гээч юм нь хий хоосон баахан хөрөнгө мөнгө зарахаас хэтрэхгүй аж, мөнгөний хагасыг нь хармаална, тэгээд хагас дутуу ажилтай л хоцорно до
ёстой үлгэр ямар юмны тулгйгуулуут зам зогсоогорой мэргэжлийн зөвлөхүүдтэй уулзалт зохион ба