Хан-Уул дүүрэгт өнгөрсөн наймдугаар сард барилга барих гэж байсан газрыг ногоон байгууламж, автомашины зогсоол болгосон. Тэгвэл өнөөдөр тус дүүрэгт 16 давхар орон сууц барихаар зөвшөөрөл аваад байсан газарт цэцэрлэг барихаар шавийг нь тавилаа.
Цэцэрлэг, сургуулийн хүртээмж бол нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг. Хан-Уулын дүүргийн 15 дугаар хороо хэдийгээр 15 мянга гаруй хүн амтай ч 120 хүүхдийн ганцхан цэцэрлэгтэй. Хорооны иргэд нь уг цэцэрлэгтээ хүүхдээ өгөх гэж ёстой нэг азаа үздэг.
Тиймээс 15 дугаар хорооны иргэд дээрх газарт цэцэрлэг бариулахаар 2017 оноос хойш тэмцжээ. Бүтэн 4 жилийн турш, үе үеийн нийслэлийн Засаг дарга нарт асуудлаа ойлгуулж, Хан-Уул дүүргийн зүгээс ч ихээхэн анхаарал хандуулсан байна.
Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар энэ онд тухайн компанийн зөвшөөрлийг цуцалж, ийнхүү газар дээр нь цэцэрлэг баригдахаар болжээ. Цэцэрлэг ирэх жилийн 8 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулах аж.







Zugeer ter barlgiinhaa neg davhriig tsetserleg bolgchuul boloh bsan yum bishuu, orshun suuuchid ugluuu ugluuu oroi avlaa