Өндрөөс унах гэж байсан бага насны хүүхдүүдийг аварчээ.

Тодруулбал, өчигдөр 11:12 цагт нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах байрны есдүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоог километр замыг туулан 11:20 цагт очиход иргэн 5 настай, эрэгтэй, 3 настай, эмэгтэй нар гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж, аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлж байна.