Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас алслагдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтад СБД-т байршилтай 20, БГД-т 12, СХД-т 15, ЧД-т 27, ХУД-т 5, БЗД-т 13 эмийн санг хамруулахад  нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчлийг арилгуулсан байна. 

Тодруулбал, ЧД-т үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их Цахиур ХХК-иуд эмийн үнийн тогтоосон дээд хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан байжээ. 

Мөн  “Ариун монгол” компанийн 0.5 гр болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эмийн жагсаалтаас хасах саналыг хүргүүлсэн байна. 

Учир нь зарим аж ахуйн нэгж, иргэд 0,5 болон 1 кг-аар савласан танг худалдаж аваад жижиглэнгээр зарахдаа хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулах болжээ. Иймээс эмийн жагсаалтаас хасах санал гаргасан талаар НМХЕГ-аас мэдээллээ.