Энэ сарын 20-нд Эрээний авто тээвэр нээгдэнэ гэх хүлээлэлт иргэдийн дунд байна. Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингөөс тодрууллаа.
Б.Мөнхжин:
- Эрээний боомтын авто замын тээвэр, зорчигч тээвэр хязгаартай байгаа. Төмөр замын тээвэрлэлт, нарийн царигаар хийж буй экспорт хэвийн явагдаж байна. БНХАУ-ын талаас бараа эргэлтээ хэрхэн нэмэгдүүлэх тал дээр тавьсан. Тухайлбал жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаад Хятад болон Монгол жолооч нар хоорондоо хавьталд орохгүйгээр хилийн 0 цэг дээр чингэлэгээ солилцох санал тавьсан. Бид хүлээж авсан. Тиймээс ирэх 20 хоногийн хугацаанд жолооч нараа бэлдэх, хилийн цэгийн талбайгаа бэлдэх зэрэг ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл дээрх бэлтгэлийг хангачихвал 20 хоногийн дараа автозамын тээвэр хэвийн үргэлжилнэ. Гэхдээ бид аль болох хурдан хугацаанд бэлтгэлээ хангахаар ажиллана. БНХАУ-ын талтай Автозамын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажилдаа шуурхай орох тохироог хийсэн.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!