БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас  дахин богино хугацааны визтэй иргэдийг хүлээн авахаас татгалзлаа. 

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул тус газраас  энэ сарын 2-ны нислэгээр “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан. 

Тэгвэл дээрх шийдвэр үргэлжилсээр байна. Энэ сарын 19-ний өдрийн нислэгээр хугацааны визтэй зорчигч зорчихыг хоригложээ. 

Харин  Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид, БНСУ-ын иргэд, F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд болон тэдний хүүхэд,  F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч, А-1, А-2 визтэй дипломат зорилгын дагуу зорчих хүмүүсийг зорчихийг зөвшөөрсөн байна.