Монголын Үндэсний Бөхийн Холбооноос сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу өнгөрсөн сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Түүний дараа сэргээш илэрсэн бөхчүүдийн нэг нь В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ ирүүлсэн талаар тус холбооноос мэдээлж байсан. Гэвч тухайн бөх нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад "Б" сорьц шинжлүүлэх өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө ч шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргүүлжээ.
Ийнхүү В сорьц шинжлүүлэх хугацаа дууссан учир МҮБХ-ноос сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.
2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцжээ.
Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтоохоор болсон байна.








Arhiaa gudraad aawiigaa zodood gudmand garj laazaa oshgoldoo ooboo gichii mini
Obo odoo arhia uugaad malaa malalsan ni deerdee
Аварга цолоо нэг дуудуулчихья гээд баридсан бахдаа хөөрхий. Анх айхтар хүчтэй допинг хэрэглээд тэр нь биенээс нь гарахгүй байгаа байхдаа. Түүнээс давтан хэрэглэдг тэнэг гэж байхгүй баймаар юм
О-гий яалтач үгүй нахисан болж таарлаа л даа одоо яая гэхэв өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.