Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2021 оны 11 сарын 19нд буюу өнөөдөр хуралдахаар тов зарлагдсан. 

АИТХ-ын өмнө Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны хурал хуралдаж  Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох аймгийн МАН-ын хорооны VIII хурал өчигдөр хуралджээ. Хуралдаанд 79-н гишүүнээс 75 гишүүн оролцов. Аймгийн засаг даргад  Ж.Отгонхүү, Н.Лхагвадорж нар нэр дэвшиж хуралдаанд оролцогчдын 56%-ийн саналаар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Нацагдоржийн Лхагвадоржийг дэмжсэн. 

Гэвч Сэлэнгэ аймгийн иргэд удаа дараалан хууль бус алт олборлосон асуудал, зодоон цохион хийсэн гэж дуулддаг нэр хүнд муутай горьлогчийг Аймгийн иргэдийн төлөөлөгчид дэмжвэл бослого тэмцэл гаргаж эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлж жагсаж эхэлжээ. Хуралдаан үргэлжилж байна.