Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 287 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 197 нь Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт батлагдсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8365 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16663 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 3185
- Хүндэвтэр- 3946
- Хүнд- 1047
- Маш хүнд- 187 хүн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны найман хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1875 хүн эндээд байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!