Сүүлийн хэдэн сарын турш ОХУ, Монгол хоёрын дунд яригдсан асуудал бол "УБТЗ" ХНН-ийн даргын томилогоо. Өнгөрсөн зунаас эхлээд хэд хэдэн хүнийг санал болгосон ч ОХУ-д таалаагүй гэх шалтгаанаар өдий хүртэл "толгойгүй" яваа энэ байгууллагыг сүүлийн үед АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээр удирдуулахаар шат шатны яриа хэлэлцээрийг хийсэн.

Өнөөдөр "УБТЗ" ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдаж, төмөр замын даргыг томилох асуудлыг эцэслэн шийдвэрлэх товтой байсан. Гэвч Ерөнхий хорооны хурал долоо хоногоор хойшилжээ.  

Энэ нь УБТЗ-ын даргаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилохоор эрх баригчид шахаж байгаатай холбоотой байж мэднэ. 

Учир нь УБТЗ Зорчигчийн вагон депогийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо энэ сарын 3-ны өдөр Зам тээврийн хөгжлийн сайд, УБТЗ ХНН-ийн хувь нийлүүлэгч Л.Халтар болон "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхий захирал УБТЗ ХНН-ийн хувь нийлүүлэгч О.В.Белозеров нарт шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариу өнөөдөр иржээ. 

Тэд "УБТЗ" ХНН-ийн даргын томилох асуудлыг компанийн дүрмээ тогтоосон. УБТЗ" ХНН-ийн даргаар Монгол улсын иргэн томилогдохоор шийдвэрлэсэн тул ТУЗ-ийн гишүүдийн саналыг харгалзах томилох шийдвэрийг гаргана. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан танай байгууллагын өгсөн мэдээлэл, санал хүсэлтийг шаардлагатай тохиолдолд Монгол улсын мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх боломжтой" гэсэн байна.