Манай улс үйлдвэрлэгчдэдээ яаж дарлах уу, яаж унагааж, дампууруулах вэ гэдэг бодлого барьдаг гэхэд нэг их дэлссэн болохгүй. Түүхий эд дээр нь байж болох бүхий л хэлбэрээр татвар ногдуулна, түмэн зовлон туучиж арай гэж үйлдвэрлэсэн барааг нь төр нь голж шилнэ, үл мэдэгдэх шалтгаанаар авахаас татгалзана. Тэгсэн атлаа ижил нэрийн бүтээгдэхүүнийг нь импортоор НӨАТ болон Гаалийн татваргүйгээр, өндөр үнээр авах жишээний.
Энэ мэт үйлдвэрлэгчдийнхээ эсрэг “босдог” төрийн энэхүү гажуудалтай тэмцэхээр “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар нэгджээ. Тэд ЭМЯ, СЯ, ГЕГ, УОК зэрэг төрийн яамд, байгууллагуудад албан бичиг хүргүүлж, улмаар шүүхэд хандахаар болсон байна.
Г.Майцэцэг:
- Монгол улсад үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст тэгш боломж байна уу гэдгийг юун түрүүнд асуумаар байна. Чөлөөт зах зээлд хэн нэгэнд давуу эрх олгодог баймааргүй байна. Өөрсдөдөө зориулж журам гаргаж, хууль баталж байгаа нь үйлдвэрлэлийн салбарт нар үзүүлэхгүй байна. Энэ бол тендерт ялагдсандаа бухимдаад байгаа хэрэг огт биш. Жишээ нь, импортоор орж ирж байгаа эмнэлгийн хамгаалалтын хувцсанд НӨАТ, гаалийн татвар ногдуулдаггүй хэрнээ дотооддоо үйлдвэрлэсэн хувцсанд татвар ногдуулдаг. Энэ нь цагаан дээр хараар Монгол Улсад үйлдвэрлэл явуулахыг хориглож байна гэсэн бодлого.
Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 31-нд Коронавируст халдварын цар тахлын тухай хуульд өөрчлөлт оруулаад эм эмнэлгийн хэрэгсэл дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжөөс гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэх заалтаа хүчингүй болгочихсон. Улмаар журам гаргаж, эмнэлгийн хувцас хэрэглэл болох улавч, хамгаалалтын хувцас, маск зэрэг Монголдоо оёж, хийж болох бүтээгдэхүүнүүдийг импортоор бэлнээр нь оруулж ирвэл НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн. Энэ асуудлыг өнгөрсөн 2 сараас эхлэн гаргаж тавьсан ч өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргахгүй байсаар байна. Төрийн мөнгө гэж байдаггүй, ард түмний мөнгө л гэж байдаг. Гэтэл төр нь ард түмнийхээ мөнгийг үргүй зарцуулж, хулгай хийж байна шүү дээ.
Г.Уянга:
- Цар тахалтай холбогдуулан төрийн байгууллагууд тендер зарлаагүй. Ганц нэг газар тендер зарласан ч ихэнх нь шууд худалдан авалт хийсэн. Тиймээс ЭМЯ, СЯ, ГЕГ, УОК зэрэг төрийн яамд, байгууллагуудад албан бичиг хүргүүлж, Цар тахалд зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн, хэрхэн зарцуулсан, ямар хувцас, хэрэгсэл, эм, тариа, оношлуурыг ямар үнээр худалдан авсан зэрэг мэдээллүүдийг авахаар хандаж байна. Ер нь цаашдаа тахалтай холбоотой төсөв, түүний зарцуулалтын асуудлаар шүүхэд хандана. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа нь хэнд ч ойлгомжтой болсон зүйл. Гагцхүү үүнийг бид баримтаар нотлох ёстой, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой.
Хамгаалалтын цагаан хувцасны асуудлаас үүдээд цар тахалтай тэмцэхэд Засгийн газар хөрөнгөө хэрхэн зарцуулсан юм бэ, ямар хууль баримталж ажилласан юм бэ, шударга байж чадсан уу гэдгийг харуулах нь олон хүнд хүлээлт үүсгэсэн асуудал гэлээ.
Энэ майцэцэг ч зальтай авгай 2 уулаа аймааар авгайчууд хол л байгаарай таминь ээ .Майцэцэг ч их дөвийлгөвөл толгой дээрээс чинь баас асгах авгай даа бурхан минь муу бүхнийг мэддэг шидтэн шиг авиртай бөөн заль заль
Маш зөв. Төр элдэв дарамтаа үтэр түргэн зогсоохгүй бол тусгаар улс биш боллоо
зөв шдуу, дэмжинэ
Наад уянгаасаа бол хол байгаарай худлаа гар шүү.
Энэ бол үйлдвэрлэл биш хятад хогийн материалаар шаардлага хангахгүй эмнэлэгийн нэг удаагийн хувцас хийгээд тэрнийгээ их юм бодождээ дандаа төр засгийг шантаачилж амьдрахаа болио хоёроо
уянга ч нэг өдөр араас нь хутга шаана даа
монголын төлөө бол шаах нь зөв
Үндэсний үйлдвэр дэндүү үнэтэй
Хэлсэндээ хүрч үндэсний үйлдвэрлэгч нар аа дэмжвэл сайн байна
Маш зев зуйл эхлуулж бна. Ундэсний уйлдвэрлэгчээ дарангуйлдаг улс гадны барааны хамааралтай байдгийг бид мэдэрч хохирч байгаа. Улс орондоо хийж болж бгаа зуйлийг урдаас татваргуй оруулдаг нь ямар бодлого байдаг юм болоо. Зуй нь хил гааль МХГ нь харж хянаж байх гэж цалин авг ажилдаг биздээ. Гэтэл эсэргээрээ еерсдийхнийгее хохироодог нь гайхмаар. Дуугарч байгаагаа бид дэмжих хэрэгтэй. Тэгэж байж зев урагшлана. Бидний емнеес дуугарч байгаа хэдээ дэмжье.
Уянга болиосой.БатЗандан, Магнай нартайгаа нийлж өчнөөн хахууль авчихаад хужаад тэнэж явахад чинь тааралдсан шт.
Ковидын зардлын зарцуулалтын талаар ярихаар манай хатан ээжийн даралт ихсээд бие нь хямарч байгаа байхдаа.Маш зөв юм ярьж байна.Гаднаас авсан бүхэн авилгач хулгайч түшмэдэд ашиг авчирана.Дотооддоо хийвэл ард түмэнд хэрэгтэй, улсын төсөв арвижина.Манай гаршсан хулгайч нар мэдээж өөрт ашигтайг сонглно.
Энэ хүүхэн чинь хүн авахгүй юм хийчээд зээлээ төлж дийлэхгүй болохоор улс төрдөж байгаад үнэгүй зээл авсан авгай мөн биздээ, Зээл авахын тулд заавал улс төрийн жүжиг тавих шаардлага байна уу
Би тэгж бодохгүй байна.Үндэсний үйлдвэолэлийг дэмжиж дутагдал байвал засаад дэмжээд явах нь зөв.
зөв2, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж улс орон даяараа хөгжинө гэдгийг сая хил хаасан хэд хоногт хүмүүс мэдэрсэн бхаа, хэдүүлэхнээ хуваагаад авчихдаг дарга нар бас тэгсэн гэж найдъяа
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байна ждү хөрөнгийг өөрсдөө хуваагаад авчихдаг бүздээ
Маш зөв