Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” -нд энэ сарын 1нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т Шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ живсэн талаар бид мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулжээ.
Улмаар 12:06-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлэхээр өолсон байна. Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байгаа аж.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!