Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын Эрээн хотын хилийн асуудлаар мэдээлэл хийжээ.
Б.Мөнхжин:
- Энэ сарын 8-ны өдөр би Замын-Үүд боомт дээр очиж газар дээр нь ажилласан. Өмнө нь тохиролцож байсанчлан 20 хоногийн дотор бэлтгэл хангагдсан байсан учир 12 дугаар сарын 9-ны өдөр мэдээлэл хийж, 10-11-нд хил нээгдэнэ, хилийн цаана гацсан машинуудыг үе шаттайгаар нэвтрүүлнэ гэж мэдээлсэн.
Эрээн талаас дундын цэг дээр эдгээр машинуудыг байршуулж эхэлсэн. Бүтэн сайн өдөр гэхэд дундын цэг дээр очсон 50 орчим автомашиныг монголын талаас очиж авсан. Энэ бол хил нээгдсэний нотолгоо. Гэхдээ Эрээний талд хүндрэл үүссэн.
Тухайлбал, хил хааглдахаас өмнө Эрээнд гацсан байсан ачаатай 130, ачаагүй 20 машин, импортын тээврийн хэрэгсэл гээд нийт 195 тээврийн хэрэгсэл бий. Гэвч зарим автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалаад асахгүй байх тохиолдол байсан. Мөн ачаатай тэрэгнүүд гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудал зөрсөн.
Тиймээс эхний ээлжид гарах боломжгүй болсон. Энэ өдрүүдэд хилийн дундын бүс дээр Хятад улс эрсдлийн үнэлгээ хийж байна. Өчигдөр, өнөөдөр үнэлгээ хийгээд, дүгнэлт нь гарч байна. Эрээнийхил хаагдаагүй. Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох үе шаттай ажлын процесс явагдаж байна гэсэн үг.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!