ЭМЯ-наас коронавирусний омикрон хувилбарын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 86 улсад омикрон хувилбар бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын тархалт өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолжээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
- Дэлхийн олон оронд 1-2 сарын дараа дельта болон омикроны зэрэгцсэн давлагаанд өртөх эрсдэлтэй байна. Хоёр хувилбараар зэрэг халдварлаж өвдөх тохиолдлууд бүртгэгдэж байна.
Омикрон хувилбар уушгины эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч, олшрон үрэвсэл үүсгэж байгаа талаар судалгаа гарсан. Амьсгалын дээд замтай холбоотой нус гоожих, найтаалгах, ханиах, хоолой өвдөх, цагаан мөгөөрсөн хоолой үрэвсэх, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна. Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэж болохгүй. Улс орнууд омикроноос хамгаалах гол зэвсгийг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа.
Омикрон хувилбарын хүчтэй давалгаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад анхаарч байна. Манай улсад одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа ч үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина. Тиймээс иргэдээ онцын шаардлагагүй бол гэр бүл, улс орноо эрсдэлд оруулахаас сэргийлж гадагшаа зорчихгүй байхыг тэрбээр уриалж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!