Өнгөрсөн амралтын өдөр нийслэлд долоон гал түймэр гарснаас гурав нь автомашин байжээ. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны “Дизель хүрээ” авто худалдааны төвийн хашаанд цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 05:06 цагт хүлээн авсан. Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түмэр унтраах, аврах  10 дугаар анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид цайны газрын 50х15 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг 4 цаг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Нарийн хоолой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 14 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 11:22 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11:23 цагт ангиас гарч 14 км зам туулан 11:41 цагт очиход иргэн А-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны 37 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:08 цагт очиход иргэн Э-ын “Исис” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:53 цагт очиход иргэн У-ийн “Делика” загварын суудлын автомашин хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-дБайшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн  01:16 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 01:35 цагт очиход иргэн Б-ын 12×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, иргэн Э-ын 10×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 02:13 цагт ангиас гарч 6 км зам туулан 02:20 цагт очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 02:22 цагт очиход иргэн Б-ын 8×11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.