Иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэн 2021-2022 оны өвөлдөө бэлдэж хайртай дотны хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

  •  МNS 5216:2016 стандартын шаардлага хангасан халаалтын зуух хэрэглэх;
  •  Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, битүүмж алдагдсан бол засварлах;
  •  Яндангаа хөөлөх;
  •  Яндангийн диаметр 10 см-ээс их, өндөр нь гэрийн тооно буюу барилгын дээврээс дээш 70см-ээс өндөр байх;
  •  Янданруу ус орохоос сэргийлж малгай хийх;
  •  Зуухны холбох хэсэг нь яндангийн таталтад нөлөөлөхөөргүй утаа чөлөөтэй урсаж байх нөхцлийг хангасан эсэхийг шалгах;
  •  Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, зай хураагуур дууссан бол сольж хэвийн ажиллагааг хангах;
  •  Гэр, байшингаа дулаалж хайртай гэр бүлийнхээ хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаална уу.