Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хууль тогтоомж, стандартад нийцүүлэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээхээр болжээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хуульд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл боломж бүрдэж байна.
Ийнхүү зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоо руу шилжсэнээр нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 18,664 иргэн ААН цаашид зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй болж байна.
Зөвшөөрөл шаардахгүй болж буй 74 аж ахуйн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж байна.


ТАТВАР ХЯНАЛТАА САЙН ТАВИХ ХЭРЭГТЭЙ АВАХ ХЭРЭГТЭЙ МАНАЙХАН Ч БАС ЗАВААН ШҮҮ
Ийм шийдэл маш зөв, зах зээлийнхээ жам, эрэлт хэрэгцээ, үйлчилгээний чанар гэсэн шалгуураар хандлага зөв, хэрэгцээ хангасан нь цааш явна. Ийм байвал харин сиандартыг хангаж, татвараа төлөх нь бидний үүрэг юм.
Элдэв бичиг баримт зөвшөөрөл гэж байхаар татвараа л авч байвөл болмоор
Бүгд татвар төлөх болж байгаа юм байна даа
ТУСГАЙ зөвшөөрөл гэхээр авилга нь ихэсдэг үү. Зөвшөөрөл бол зөвшөөрөл л баймаар юм.
Маш зөв шийдэж байна энэх чөлөө гэж энийг хэлнэ байх