“...Монгол Улс авлигын индексээр 111 дүгээр байрт бичигдэж байна. Авлигатай тэмцэхийн тулд хатуу, өршөөлгүй арга хэмжээ авч, ялын бодлогыг чангатгана. Ямарваа нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй байх бодлого барина” хэмээн Ерөнхий сайд өдөр бүр шахам мэдэгдэж буй.
Гэтэл Монгол Улсын экспортын гол гарц болох нүүрс тээврийн Гашуун сухайт автозамыг хариуцдаг, Үндэсний баялгийн санг бий болгохоор ажиллаж буй төрийн өмчит хамгийн том компанийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар авлига албан тушаалын хэргээр ял авсан хүнийг томилсон нь Ерөнхий сайдын дээрх бодлого чиглэл нь лоозон төдий байх вий гэдэг хардлагыг төрүүлээд байна.
Саяхандаа “Нягтландаа итгэдэггүй болохоор мөнгөө өөрөө хадгалж байсан” хэмээн мэлзэж байгаад авлигын үйлдэл нь илчлэгдэхийн эрхэнд өчгөө өгч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлсэн Д.Хаянхярваа захирлын толгойлдог “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Н.Нарангэрэл нь ч мөн 2018 оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээр орж, албан тушаалын хэргээр бүгд найрамдахаа уншуулж байсан түүхтэй нэгэн аж.
Түүний хэргийг сийрүүлбэл, Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 142.840.287 төгрөгөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкин дахь данс руу “Сургалт семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшсан байдаг.
Улмаар үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгагдсан хэдий ч анх удаа гэмт хэрэг үйлдэн, гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй байдлыг шүүхээс харгалзан үзэж тухайн үеийн эрүүгийн хуулийн 61.1 буюу тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.
Гэтэл ял авснаас хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Д.Хаянхярваа захирлын ивээлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны даргаар томилогдож, улмаар өмнөх Санхүү эрхэлсэн дэд захирлыг талийгаач болсны дараа түүний оронд томилогдсон байна. Төрийн өмчит компанийн дэд захирлыг томилсон уг томилгоонд АТГ-аас хяналт шалгалт явуулсан эсэх нь ч эргэлзээтэй. Хэрэв үнэхээр урьдчилсан мэдүүлгийг хянасан бол гэм буруутай нь шүүхээр тогтоогдож ял авсан хүнд улсынхаа эрдэнэсийн авдрыг арай ч өгөхгүй байлтай.







Авилга албан албан тушаалын хэргээр ял авсан Увсын экс засаг Батёайхан гээч нөхөр тавантолгой хк д даргаар ажиллаж бна даа...
ter avilgalch novsh yuni darga yum be
Hotond chonhotoi niilsen jinger orjee.
Томчуулын ам ажил хоёр алд дэлэм зөрдөг болсон шүүдээ,урд нь арайч ийм байгаагүй юмм,хуулиа ингэж зөрчиж ял шийтгэгдсэн хүнийг ийм чухал албанд томилоно гэдэг бол ард түмнээ малаас дор үзэж байгаагын баримт шүүдээ,арай л дэндэж байнадаа,юм хэм хэмжээнээсээ хэтрээд ирэхлээр юунд хүргэдэгийг харцгааж л байгаа байхдаа
Яагаад заавал ял авч бсан хүүхэн энэ чухал албан тушаалд томилогддог юм бэ. Яагаад ч тэр чухал байгууллагын дотоод хяналтын дарга болдог пм бэ. Яагаад заавал хэрэгт холбогдсон ял сонссож бсан хүмүүсийг томилдог юм бэ. Юу болоод бнаа. Тэгээд төрийн албанаас шалгалтөгөөгүй хүмүүсийг халж цэвэрлэнэ ч гэх шиг. Оронд нь ийм хүмүүс томилогдох юм уу
ЕС-ын томилгооны хүүхнүүд яагаад хэл ам татлаад бна даа. Албан тушаалын шаардлага хангасан, ёс зүйтэй, нэр цэвэр хүмүүс зөндөө л бгаа даа. Яагаад завал ийм байх ёстой юм бэ.
Энэ луйварчингаа татаж ав ЕС ийм зүйлээс л нэр хүнд чинь навс унаж байна. Иймэрхүү асуудал чинь л олон нийтийн дургүйг хүргэж байгаа юм биш үз
Цэвэрхэн хүн олдохоо больж дээ энэ төрд
Миний эх орон авилгач, хулгайч нарын цоморлиг билээ. Төрийн тэргүүн нь хадгаламж банкны хэргээр аавын хаалгыг татаж явсан бус уу?
МАН ы ам ажил нь дандаа зөрдөг.
алцаа салтаа хошногоо сайн ажиллуулж дээ.
МАН-д шударга үнэнч хүн байдаггүй юм байхдаа. Авилгачид голдуул өндөр албанд томилогдчих юм.
Авилга албан тушаалын мэргэшсэн хулгайч луйварчдыг уралдуулж өндөр албан тушаалд томилдог юм бололтой.
Монголд хэн худалч хулгайч нь өнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй явдаг болсон
Хэргэм цол харргалзахгүү ил тод нийтэлж ббайх нь з
монголын төр хулгайч авилгачдаар дүүрч ард түмний мөнгийг сайхан халаасалж байна даа
МАН АВЛИГАЧДААСАА салах сонирхол алга уу? НАМын даргын АВЛИГЫН эсрэг тэмцэнэ гэдэг юу болсон вэ?
Улсын бүртгэлийн газрын дарга Ганзориг гэгч мэргэшсэн авилгач хэзээ шоронд орох болдоо. Тун удахгүй дээ.
Авилгачид ард түмнийг арай дэндүү доромжилж байнаа. Удахгүй тэмцэлд нэгдэнэ шүү.
Erdenes Mongol butehgui ee, bas neg JDUchin dedeer ochoo bizdee. Enkhbold. Ugaasaa luivirchdaar duursen company shdee. Tatan buulga
Arai bish yumaa. Setertnuudiin tomilgoo
,За Монголд үнэн гэж байдаг юм уу? Дээшээ гарсан дарга болгон луйвраар гарсан бүгд хулгайчид нэг нэгнийхээ барьцаанд орчихсон
odoo jinheneese hulgai j garna da hoorhii
Монголд хулгай хийдэггүй төрийн алба нь хаагч байхгүй болсон юм уу Бие биенийхээ хулгайг мэддэг болохоор ЗГ маань барьцаанд орчихсон юм уу ЕС_даа хэлсэндээ хүрээч....
Хэлсэндээ хүрээч, луйварчиддаа дахин боломж олгоод байгааг юу гэж ойлгох вэ…
Namiin mungunii erguulgender jivev emegtei min.
Шударга ажилладаг дарга сайд төрд байхгүй болсны тод жишээ!!! Хамт хулгай луйвар булхай залилан хийж байсан одоо ч хийж байгаа гал хамууд яалаа гэж салж хагацах вэ дээ!!! Хамтдаа хулгай луйвар залилангаа хийнэ!!!!