Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов. Хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.








ЭНЭ ДЭЭД шүүх бас нэг дампуурсан шүүх болжээ. ХЭЗЭЭ монгол АВЛИГАаас хөндий шүүхтэй болно доо.
Дээд шүүхийг АН тараах жагсаал хиих хэрэгтэй арай л бна гишүүд нь бүх сумын төлөөлөгчид тамгатайгаа ирээд хиисэн Их хурал шүү дээ
дээд шүүх намын дарга хэн болохыг шийддэг газар юм уу? хууль гэж манай улсад алга
Хуультай болоод татгалзаж байгаа юм , хэн болохыг нь биш , хэн нь намын дарга байх буюу бүртгүүлэх хуулийн шаардлага хангаж байгааг нь хянаж зөвхөн бүртгэх шийдвэр гарана ❗❗❗
Эрдэнэ гэж ажлаа хийж байгаа дарга байсаар атал хажуугаар нь өөр дарга гэж нэг нөхрийг оруулахаар хэн батлах юм.Шүүгчид шударга ажиллажээ.
Намын дотоод хэрэгт шүүх ямар хамаа байна аа
намын дүрмээ дээд шүүхээр хянуулж бүртгүүлдэг юм. Мэдэхгүй бол мэдэж ав. Тэр дүрмээр нь сонгогдсон дарга бол намын дарга
Одоо энэ нам ч учраа олохгүй байсаар буусах юм байна даа
Хаваржин яригдаж Ан ийнхан өөрсдөө хүчин төгөлдөр бус үйл явц гээд дэлхийгээр пейсээр зарлаад бсанаас бжээ....Тийм бжээ...шүүх сонссон,баримттай ид бх нь дээ...хэрэлдээд л бай.Та нар өөрсдөө зарлаад л бай яалтай бэ....аргагүй...
Одоо больчих л доо Ямар даргын донтой хог вэ
Maniin shuuh unen novsh hogiin sav