Уламжлалт анагаах ухаанд хүний биеийн үндсэн бүтэц болох хий, шар, бадгана 3 махбодь тэнцвэртэй байж хүн эрүүл байна. Үүнээс тэгш чанартай хий махбод нь хүний доод биед голлон шүтэн орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд, 6 сав эрхтнээс гол судал буюу олгойд, 7 тамираас ясанд, 5 эрхтнээс чихэнд голлон оршино гэж үздэг. Хүний биеийн хийг 5 төрөл байдаг гэж үздэг. Үүнд:


 -Идээ ундааны. Хий арвижуулах үйлдэлтэй ямаа, тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх

-Цаг улирлын. Өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх, хайрагдах, чийг татдаг гутал өмсөх, хөлөөсөө даарах, хүйтэн ус туулах, хүйтэн нойтон газар сууж даарах

-Явдал мөрийн. Унаж бэртэх, сав доргих, сэтгэл санаагаар унах, нойр хоол алдах, удаан өлсөх, буруу хоолны дэглэм сахих, төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих, төрсний дараа ядрах айж цочих, тамирдаж ядрах


Хүний биеийн хийг 5 төрөл байдаг гэж үздэг бөгөөд үүнд:


            Амь баригч хий хямарсан үед: толгой эргэх, нүд эрээлжлэх, заримдаа дайвалзаж ухаан балартах, татаж унах, ухаан санаа орж гарах, мартамхай болох шинж илэрнэ.

Дээш гүйгч хий хямарсан үед: Хий огих, хөөсөөр бөөлжих, хэхрэх, зогьсох, юм залгих үед хоолой дээр тээглэх, цээж хорсох шинж илэрнэ.

Түгмэл гүйгч хий хямарсан үед: Зүрх дэлсэх, амархан айж цочих, түгших, зүрхний орчмоор хэсэж гүйж хатгах шинж илэрнэ. Артерийн даралт тогтворгүй болж огцом ихсэх, огцом багасах байдал ажиглагдана. Голын хий хөдөлсөн үед өрц орчмоос дээш хий гүйж байгаа мэт болон амьсгал бачимдах, амь тэмцэх шинж илэрнэ.

Гал тэгшитгэгч хий хямарсан үед: Ходоод аюулхайгаар цанхайх, ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах, хэхэрвэл бие амрах, хоолны шингээлт муудах шинж илэрнэ.

Уруу арилгагч хий хямарсан үед: Гэдэс дүүрэх, хуржигнаж дуугарах, даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед илүү гэдэс дүүрэх, өтгөн хатах, биений юм хоригдох, эсвэл бага ирэх ,биений юм өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг.Эдгээрээс хэд хэдэн шинж илэрвэл өөрийгөө та хий өвчин тусах юмуу тусч байна гэж бодоорой.Уламжлалт эмчилгээ хийлгэж болно.
 

Хий өвчнийг эмчлэх:

1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
o Хөх аргал, хомоолын утаа
o Ясны хиншүү
o Толгой, шийрний хярвас
o Шар эсгийний хярвас
o Хуушуур, буузны үнэр
o Сонгино, гааны үнэр
o Сармисны үнэр
. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
o Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
o Халуун яс
o Жигнэсэн мах
o Хуушуур
o Шар тос
o Чөмөгний тос
o Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос
o Төөнүүр эмчилгээ
Хийн цэгүүд:
o Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
o 2 чихний арын төвгөр
o 2 чихний нүх
o 2 чамархай
o Хүн хонхор
o Ооч
o Эгэмний сэтэрхий
o Эгэмний төвгөр
o Хүйс
o Умдаг ясны дээд тал
o 2 бөөр тушаа (араас)
o Олон уулзах
o Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
o 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
o Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
o Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

СХДНЭ УЛАМЖЛАЛТЫН ИХ ЭМЧ МАГИСТРАНТ Л.ЭНХТУНГАЛАГ