Монгол Улсад омикрон хувилбарын хоёр тохиолдол батлагдсан гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Монгол Улсад омикрон хувилбарын хоёр тохиолдол батлагдсан. Зөөвөрлөгдөн ирсэн хэмээн мэдээлэгдсэн.  Тус мэдээллийн ЭМЯ-наас үгүйсгэлээ. 

 Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Батбаяраас энэ талаар "Өчигдөр 241 Энхийг сахиулагчаас Ковид19 илрүүлэх PCR шинжилгээ авсан. 

120 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ тэдний дундаас омикрон хувилбар илрээгүй. Одоогоор манай улсад Ковид19 халдварын шинэ хувилбар бүртгэгдээгүй байна. Хоёр тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл худлаа" гэсэн байна.