Шинэ оны босгон дээр мөсөн хотхон байгуулж, COVID-19 цар тахлын үед Монгол орны цаг уурын онцлогт тохируулан дархлаагаа дэмжих цэвэр агаараар амьсгалах, иргэдийн амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн дурсамж хөглөн, тоглож наадах боломжоор хангах өвлийн “Хан-Уул дүүргийн мөсөн хотхон”-ыг барьж нээлтээ хийхэд бэлэн болоод байна.
Нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны “Мишээл танин мэдэхүйн хүрээлэн” дотор талбайд зохион байгуулагдана.
Сурагчдын амралт, ЗУЛ САРЫН БАЯР-ыг тохиолдуулан "МӨНГӨН ӨВӨЛ" хөтөлбөрийн хүрээнд ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР-ын багш нар Сантагийн бүжиг, “Том бөмбөг”, “Удирдлагатай бөмбөг”, “Шурик”, “Код”, “Хөгжөөнт тоглоом” зэрэг олон хөтөлбөр өртөө зохион байгуулагдах бөгөөд гэр бүл, найз нөхдөөрөө, анги хамт олноороо цэвэр агаарт тоглох боломжтой юм.







435нж547654788459