Өнгөрсөн 4 дүгээр сард Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Гэмтлийн улмаас Улсын начин Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж байгаад БНСУ-д эмчлүүлэхээр зорьсон. Харамсалтай нь тус улсад удаан хугацаанд эмчлүүлсэн ч бие нь дээрдээгүй. Улмаар энэ сард эх орондоо ирсэн ч өнөөдөр тэрээр тэнгэрийн оронд одсон байна.  Э.Энхбат начны ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.