#Шууд: Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд хууль бус уул уурхайг эсэргүүцэн зэвсэг барин тэмцэнэ...

С.Зоригтбаатар:

- 2010 онд “Эрдэнэ Монгол” ХХК ОУХБ дээр алтны бүслүүр оллоо гэж зарлаад 270 гаруй сая ам доллар босгосон. Энэ компани Сэгсцагаан богд найраглалд гардаг говь нутгийг, мазаалай, ховор эмийн ургамал ургадаг бэлчээрийг ухах гээд байна. Оюутолгойгоос 4 дахин том бүлэг орд. Стратегийн ордоо нуухын тулд лицензээ 5,6 жижиглэчихсэн. Хамгийн бага нь 10 тн.

- Өнгөрсөн 30 жил алтаа ухаа Монгол улс хөгжөөгүй. Баянхонгор сум алттай газар ч нүх л үлдсэн. “Эрдэнэ Монгол” алт ухахдаа цианит натри хэрэглэнэ гэдгийг ил цагаан хэлж байна. Түүнчлэн орон нутгийн удирдлагуудад авлига өгч, залуучуудыг 500 мянган төгрөгөөр урхидаж, малчдад боов чихэр, гурил будаа тарааж доромжилсон.

- Эрдэнэ Монгол ХХК аймгийн удирдлагуудад 28 тэрбум төгрөгийн авлигал өгнө гэдгээ мэдэгдчихсэн. Хамтын ажиллагаа нэрээр 7,5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, одоогоор 2,5 тэрбум төгрөг нь аймгийн дансанд орчихсон байна. Гэрээ хийхэд нь сумын удирдлагууд оролцоогүй. 6 лицензныхн нь 2 нь А болчихсон.


- Нутгийн иргэд төр засгаасаа халамж гуйгаагүй. Үнэхээр төр засагт мөнгө хэрэгтэй байгаа бол бурхан шүтээн, ээмэг бөгжөө өгье, үнэт эдлэлээ өгье. Газар нутгийг минь битгий ухаачээ гэж гуйж байна.

- “Эрдэнэ Монгол” ХХК-ийн монгол захирал нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Баярмаа. Олборлолт хийх үгүй нь тодорхойгүй байж аль хэдийнэ ОУХБ дээр хувьцаа гаргаад 270 сая ам.доллар босгож, луйвар хийж байгаа.

- Эрдэнэмонгол ХХК сумдад 1,5 тэрбум төгрөг өгнө гэсэн. Бүхэл бүтэн 2700 иргэнийг ингэж доромжилж болохгүй. 

- Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Баярмаа монгол хүн л юм бол газар нутгаа гадныханд бүү худалдаач гэж уриалмаар байна.