Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖЯ-ны удирдлагуудыг огцрууллаа. Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн НЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Д.Сумъяабазар даргад өгчээ. 

БОАЖЯ-ны үйл ажиллагааг З.Мэндсайхан сайд түр хариуцан ажиллахаар болсон байна.