Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд НЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Д.Сумъяабазар даргад өгсөн. 

Тэгвэл тус чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад  хариуцлага тооцжээ. 

Тодруулбал, НЗД-ын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болсон байна. 

Засаг даргын захирамжийн төсөл яг одоо боловсруулагдаж байгаа аж.