“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл гараад буй. 

Тэгвэл АТГ-д шалгагдаж байсан түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 19-нд албадан саатуулсныг эх сурвалж баталлаа.

Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.