Бид эдийн засгаа Оюутолгойгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Судалгааны голлох үр дүнгээс:
- Макро эдийн засагт: Оюу Толгойн экспорт нийт экспортын 15%-ийг эзэлж, төлсөн татвар хураамж нь төсвийн орлогын 7-13%-ийг бүрдүүлдэг байна. Мөн Оюу Толгойн төлсөн татвар хураамж 1%-аар нэмэгдэхэд улсын төсвийн орлого 0.81%-аар нэмэгддэг гэсэн эерэг хамааралтай үр дүн гарчээ. Цар тахлын үед Оюу Толгой нь өмнөх 8 жилийн дунджаас өндөр хувиар улсын татварын орлогыг бүрдүүлжээ.
- Ажил эрхлэлтэд: 2020 оны байдлаар 12,364 ажилтаны 95.4% нь Монгол улсын иргэд гэнэ. Тэдний орлого цар тахлын нөлөөнөөс үл хамааран 2020 онд өссөн бол эдгээр ажиллагсдын өрхийн бусад гишүүдийн 25.3%-ийнх нь цалин буурчээ.
- Орон нутагт: Өмнөговь аймгийн нэг хүнд ногдох ДНБ улсын дундажтай адил түвшинд хэлбэлздэг ба зарим үед дунджаас дээш гардаг байна. Хэрэв Оюу Толгой төсөл хэрэгжээгүй бол 2017-2020 онд Өмнөговь аймгийн ДНБ 2.18 дахин бага байх байв.
- Шууд бус байдлаар: 2020 оны байдлаар 770 ханган нийлүүлэгчтэй хамтран шууд бусаар 8,262 ажиллагсдыг ажлын байраар хангасан. Түүнчлэн үржүүлэгчийн аргыг ашиглан тооцоход Оюу Толгойн эдийн засагт оруулсан ₮1 нь ₮1.43-ийн үнэ цэнийг бүтээдэг ажээ. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн салбарыг даган зочид буудал, тээвэр, санхүүгийн салбарууд сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн байна.
Эцэст нь… Эндээс бид Монгол улсын эдийн засагт цар тахал ихээхэн нөлөө үзүүлж буй өнөө үед Оюу Толгой төсөл шууд болон шууд бус нөлөөллөөр хямралын хүнд ачааг хэрхэн хөнгөвчилж өгснийг харж болохоор байна.

Хулгайгаа далдалж суртал хийхийг оролдож дээ. Удахгүй ханд нь дарагдана биз? Муусайн хувалзнууд
Татвар төлөхгүй гээд яах юм харин бага байна энэ татвар чинь чиний миний баялагыг чамд надад ямарч хүртээлгүй авсаныхаа төлаө чихэр долоолгож байгаа боддоо өнгөрсөн онд зөвхөн алтнаас цэвэр 21 тэр бумын ашиг олсон монгол яасан хэрүүлтэй уруултай хэдэн төгрөг татварт авсан биздээ