Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ.
БНХАУ-ын хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа учир хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд хүсэлтээ илэрхийлж байгааг Элчин сайд Т.Бадрал уулзалтын эхэнд онцлоод БНХАУ 1978 оноос хойш сүүлийн 40 орчим жил ойжуулах ажлыг төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж нэг сая хавтгай дөрвөлжин километр талбайг ойжуулсан мэдээллийг дурдлаа.
Иймд энэхүү туршлага, мэдээллийг солилцон хамтран ажиллах бүрэн боломж байгаа. БНХАУ-д Монгол Улсаас суралцаж буй оюутнууд дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байна. Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаад ойжуулалт, цөлжилтийг бууруулах ажилд боловсон хүчин бэлтгэх, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйд талаад санал нэгдэв.
БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монгол орны цөлжилтийг бууруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Хятад улсын цөлд мод ургуулж байгаа сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Мөн Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичгийг Монгол Улсын БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хороонд байгуулахаар боллоо.
Элчин сайд Т.Бадрал Монгол Улсад аялах Хятадын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн хамтран ажиллахад бүх талаар дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэв.
.jpg)








Дажгүй залуу гэж боддог байсан чинь шал эргүү изду байна шүү
Хятадууд манайд ямар мод тарих арга заахын, унаган моддыг нь байсан гадарт нь яг олж судалж ургуулах ёстой болохоос Хятадын газар нутагт ургадаг моддыг худалдаж авч ирээд суулгавал ургахгүй, ургасан ч эзэрхийлэгч маягаар (invasive plants ) бусад ургамлыг дарангуйлж байж ургана. Өөрөөр хэлбэл унаган ургамалууд нь байнгын дарамтан дор ургана эсвэл үхнэ. Иймээс ядаж мод тарих аргаа, ямар мод тарихаа өөрсдийн хүчээр шийдээд хэрэгжүүлээд явбал яасын. Харин яаж тэжээж тэтгэж, хөдөлмөрлөж, асарч хамгаалж ургуулах вэ гэдгийг аль ч орны туршлагаас харж суралцаж болно. Ялангуяа өвөл болдог бүс нутгуудын туршлагыг сайн харж үзэж ойлгож хэрэгжүүлэх хэрэгтэй. Аль ч улс орнуудын туршлагыг интернэтээр судлах бүрэн боломж байна, юу ч мэдэхгүй тэгээд цээжин дотор нь хүний зүрх, сэтгэл байхгүй дарга нэртэй ландрамуудыг ийш тийш туршлага судлуулахаар битгий л явуулаарай. Тэдний оронд жинхэнээсээ мод тарьдаг, ургуулдаг, үр суулгац бэлддэг иргэдийг явуулбал дараа нь ажил урагшлуулах алд дэлэм илүү үр дүнг тэднээс хүлээж болно.
гол гь туршлага судлахаар мангар олон дарга цүнх баригч нар битгий аялаад амраад ирээрэй Зүгээр л интернэтээр харьцаад мөнгийг нь гаргаад шууд хийгээд эхэл. Айлчлалд мөнгө үрээд хэрэггүй
Эргүү гар
Шинжлэх ухааны байгууллагуудын болоод БОАЖЯамны түвшинд үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй болно шүү!!
Хятад энэ тэр гэж хавтгайд нь үзэн ядах сэтгэлгээсээ салж харин суралцах авах юм байвал сурах л хэрэгтэй шүү дээ
Буруу юм биш шүү дээ.Хятадаас сурах юм их бий шүү.
Хятадууд нууцаа , туршлагаа хэлэх үү
Ингээд манай улс хятдад уусж бн да. Хүний гараар могой бариулж бна.
Гайхалтай тэнэг
БНХАУ бараг 40 жилийн өмнөөс говт цөлд их хэмжээгээр мод тарьж ногооруулсан нь үнэн л дэ. Гэхдээ угаасаа мод бут ургаж байгаагүй газар ойжуулснаар орчны өөрчлөлт орж хүмүүсийн алергитах нь ихсэж асуудал үүсч байгаа мэдээлэл байгааг бас бодолцох нь чухал. Гол нь тухай байгал цаг уурт нь тохирсон нутгийн мод сөөг тарьж ургуулах нь зөв байх шүү
цөлжилтийн эсрэг хэдэн хүн алергитах бол яадгийн. Хүн өайгалаа сүйрүүлсэн төлөөс нь алерги бол хамгийн хямд төлөөс байна. Говьд тэгээд ч тийм олон хүн амьдардаг бил үү
сайн байна уу. иргэн миний бодлоор хятад аас модоо зөөвөл ? Тэр бодлго биш шүү. эх орондоо ургуулан мод үржүүлгийн хүрээлэн гүүдээ дэмжин ажилбал сайн зүйл болно шүү
Энэ Яамаа нэг мөсөн Байгалиа устгах зөвшөөрөл өгөх яам гэж нэрлэмээр юм. Сайхан говийг минь цөл болгоод дараа нь мод тарина гэнэ шүү бас.
Бас л хужаагаа оруулах гэхээс өөр юм сэтгэдэггүй хужаа юу
Одоо байгаа моголдоо зөндөө чадалаараа модоо үржүүлж байгаа хж ахуй байгуулагаа дэмжээрэй та нар минь дээ Юун мод тарих ажилд хятадийг яриад байгаа юм вэ Болиод өгөөч дөа