ЦУОШГ-аас өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн хоносон 20 сумыг зарлав. Тэдгээр сумдуудад хамгийн бага нь л -33°C хэмийн хүйтэнтэй хоножээ. Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -43°C, Увс аймгийн Тэс суманд -40°C хэм хүрч хүйтэрсэн байна.

Ойрын хоногуудад хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!