Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
- Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлан хичээллэсэн нь үр дүнгээ өгсөн. Халдварын тохиолдол голомтлож гараагүй. Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1 тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байна.
3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж цэцэрлэгт авна. Гэхдээ хоёр настай хүүхдүүд гурван настай руу шилжээд орчихсон учир бүртгэл шаардлагагүй хүүхдүүд тухайн цэцэглэгтээ хамрагдана.
Коронавирусийн далимдуулаад 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байна гэсэн хардлага байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Хүүхдийн өвчлөлийг харахад, вакцин хийлгээгүй хүүхдүүдийн өвчлөл өндөр байгаа. Ялангуяа 2-3 настай хүүхдүүд өвчинд өртөмтгий байна.
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 1400 гаруй цэцэрлэг бий. Эдгээрийн 100 гаруй нь л 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаггүй. Тиймээс заавал төрийн өмчийн гэлгүй хувийн цэцэрлэгүүдэд энэ насны хүүхдүүдийг хамруулах шийдэл байна.







Yaj bvrtgvvlj tsetserlegt n ywuulah we
Saidaa gvitsed barigdsan tsetserlegvvdee hvleej abch ashiglaltand oruulaachee
like
Харах хүнгүй өргөдөл өгөөд явж байсан хүүхдүүдүүдийг 7 ноос 14 г хүртэл фэцэрлэг нь аваагүй Ийм албан ёсны шийдвэр гарсан уу
7хон хоног тэсч чадахгүй бна уу. Холимог бүлгээ буцааж анги анги руу нь хувиарлах, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх ариутгал халдваргүй тгэлийн ажил гээд бэлтгэл ажил их бна. Тэгээд ч цагаан сараар айл хэссэн, хүн хүлээж авсан гээд хүүхэд халдварт өртөх магадлал өндөр учир хэн хэнийх нь өвчлөлийг тандаж 7 хоног гаргасан бх гэж бодож бгаа
Цэцэрлэш ажиллуулж болохгүй гээд цаанааё нь шууд дараит