АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл Хөгжлийн банкнаас зээл авсан "Монполимет" ХХК-ийг шалгаж эхэлжээ. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өөрийн твиттер хуудаснаа мэдээлсэн байна. 

Н.Мөнхнасан: 

- АТГ-с залгаж байхын? Шалгана гэнэ үү?! Би одоо ямар гэм хийцийм бол? Захиалгат үйл ажиллагаа эхэллээ дээ. Ил тод бүх юмаа ил тод зэрэгцүүлээд тавиад явна даа.

- Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм бн. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг.