Монгол улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр 2011-2021 оны хооронд хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4, 4+ төсөл нь Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжсэн юм. 

“Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд СХД-т олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан дүүргийн эмнэлэг барьсан нь барилга, тоног төхөөрөмжийн хувьд Монголдоо анхных.

 Дээр нь 2020 онд шинэчлэгдсэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль”-иар үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсон бөгөөд энэ шаардлагыг биелүүлэхийн тулд тус төслийн хүрээнд СХДНЭ-т ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулжээ.

 Жилдээ, 150.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай тус эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн чадавхи, тоног төхөөрөмжийн давуу талуудтай дараах видеоноос танилцаарай.