Туркийн уламжлалт хивс нь хонины ноосоор хийгддэг 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай. Тэд хивсээ гараар буюу уламжлалт аргаар нэхдэг учраас үйлдвэрлэлийн хивстэй харьцуулахад чанар нь өндөр, будаг нь ямар ч химийн бодис агуулдаггүйгээс гадна олон янзын хээгээр чимэглэгддэг нь тус тусын өвөрмөц түүх агуулдаг аж. Туркийн хивсний худалдаачид уламжлагдан ирсэн энэ өвөө хадгалахыг хичээдэг талаар Истанбулын төвийн Беязит дүүрэгт байдаг хивсний худалдаачин Хашим Гурли ярьж байна.
Хашим Гурли - Турк хивсний худалдаач
- Турк хийсэн хивс нь ашигласан түүхий эд, өвөрмөц хийц, хамгийн гол нь өндөр чанараараа онцгой төрөл юм. Эдгээр гар хивсийг Анатолийн бүс нутагт хонины ноосоор хийдэг. Ноосыг бэлтгэхэд маш их цаг хугацаа шаардагддаг бөгөөд бэлэн болтол нь угааж, хатааж, самнадаг. Ийм үйл явц нь маш их хүчин чармайлт, цаг хугацаа шаарддаг юм. Байгалийн гаралтай, өндөр чанартай тул Турк хивс эрэлт ихтэй байдаг. Эдгээр нь бат бөх чанараараа алдартай ноосоор хийгдсэн байдаг. Олон жуулчид Турк хивс худалдаж авахаар ирдэг. Бидэнд янз бүрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүх загвар бий







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!