Сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо. 

Тодруулбал  Нийслэлийн засаг даргын захирамж гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.

 Мөн уг шийдвэр гарсантай холбогдуулан үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9,2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг ААН, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай гэжээ. 

Зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, зориулалтын байртай дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах зөвшөөрлийг мөн олгож байгаа аж.