ТЕГ-аас өнөөдөр иргэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулж, баривчилсан. Түүнийг  15.30 цагийн орчимд Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плазагийн ойролцоогоос саатуулсан юм. Тэгвэл ТЕГ-ын ажиллагаа одоо ч үргэлжилсээр байна. Тодруулбал, түүний гэрт нь нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ч.Мөнхбаяр нь иргэний нийгмийн идэвхтэн бөгөөд өнгөрсөн наймдугаар сард эрх нь зөрчигдөж буй хазара монголчуудыг эх орондоо урих талаар байр сууриа илэрхийлж байсан билээ.