Улаанбаатар хотын түгжрэлд нөлөө бүхий байршлуудад оршдог төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн (төрийн 152, төрийн бус өмчийн 129) Ерөнхий боловсролын 281 сургуульд 340.069 суралцагч суралцаж байна. Үүнээс Их тойрууд байрладаг буюу түгжрэлд нөлөө үзүүлж буй төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 нийт 59 сургуулийг сонгон авч хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулсан. Учир эдгээр 58 сургуульд 85207 хүүхэд суралцдаг юм.
Тэгвэл өнөөдрөөс эхэлж хэрэгжиж буй уг шийдвэр зарим газарт үр дүнгүй байгаа талаар ТЦА-аас мэдээлжээ. Тодруулбал нарны зам дагуух сургуулиудад үр дүн харагдаагүй байна. Харин бусад хэсэгт үр дүнтэй байжээ.
Сургуулийн эхлэх цагт өөрчлөлт оруулснаар нэг цагт хэт их ачаалал үүсгэж байсныг саармагжуулан жигд тарааж өгснөөр замын хөдөлгөөгий оргил ачаалал 12.5%-иар буурна гэж тооцоолж байгаа билээ.









Medeej sh dee.