“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян энэ сарын 16-ны өдрөөс орон даяар эхэлсэн. Тус аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дараах таван спорт заал өглөөний 06:30-07:30 минутын хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Тодруулбал,
1. Өнөр бүс-Хөгжил цогцолбор сургууль
2. Төвийн бүс-21-р хороолол 62-р сургууль
3. Төвийн бүс-Ханын материал 9-р сургууль
4. Баянхошуу бүс-76-р сургууль
5. Толгойт бүс- Спорт хороо
Та бүхэн “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэн хамт олон, найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн хамтаар өглөөний дасгал хийж, өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлээрэй. Өнөөдөр /2022.02.21/дээрх таван цэг дээр 74 байгууллагын 325 иргэн ирж идэвхтэй, дасгал хөдөлгөөн хийжээ. Та бүхэн ч мөн идэвхтэй хөдөлгөөнийг амьдралын хэвшил болгох уг аянд нэгдээрэй.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!