Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь 336 дугаар ангийн цэргийн алба хаагч өөрийгөө шатаах оролдлого хийсэн гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 19 настай иргэнийг цэргийн алба хаагч байсан эсэхийг Зэвсэгт хүчний жанжин штаб мэдэх байх. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр бол 19 настай иргэн гэртээ байхдаа өөрийгөө шатаах оролдлого хийсэн. Одоогоор биеийн 90 хувийн түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байна" гэх тайлбарыг өгсөн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!