АН-аас ээлжит 4/11 мэдээлэл хийлээ. Тус намаас Хөгжлийн банкны луйвар, АН ын ээлжит бус Их Хурал зарлан хуралдуулах тухай болон АН ын шүүхийн маргаантай асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн талаар мэдээлэл өгсөн юм.

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: 

- Хөгжлийн банкны асуудлыг харахад сонин зүй тогтол байна. 2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг ТУЗ шийддэггүй заавал УИХ болон Засгийн газраар оруулж зээл олгодог байсан. Харин МАН үнэмлэхүй олонх болсны дараа сонгуулийнхаа мөнгийг хийх, улстөрчид өөрсдийн хамаарал бүхий этгээдээ санхүүжүүлэх зорилгоор нэн тэргүүнд өөрчилсөн. Хөгжлийн банкны зээл олгодог хуулийг 2017 онд өөрчилж, ТУЗ шийдвэр гаргадаг болсон. Үүний дараа л жинхэнэ завхрал эхэлсэн. Бараг хоёр их наяд шахуу мөнгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна гэдгийг Ажлын хэсгийн гишүүд хэлнэ билээ. Эрх баригчид зургаан жил хав дарсны дараа гэнэт дуу тавьж байх юм. Сүүлийн зургаан жил МАН үнэмлэхүй эрх барьж, төрийн эрх мэдлийг авсан. Гэтэл одоо л ухаан орсон мэт энэ асуудлыг ярьж байгаа нь инээдэм. Энэ бол эрх баригчдын тавьж буй жүжиг. Сүүлдээ энэ асуудлаа Ардчилсан нам руу хандуулах гэж үзэж байна. МАН одоо ухаарсан ч энэ асуудал шийдэгдэхгүй. Яагаад гэвэл энэ бол МАН-ын тарьсан гай. 


Сүүлдээ бүр утгагүй юм ярих боллоо. Хөгжлийн банкны завхарлыг МАН-ын хурган дарга нар цэгцлэх юм гэнэ. Хуулийн хэлтсийн дарга нь түр хороог ахалж, Хөгжлийн банкны зээлийг төлүүлнэ гэнэ. Монголын төр хүчгүй болсон учраас нам нь ажлыг нь булааж байна. 

- Нэг юманд гайхаж байна. АТГ болон хуулийн байгууллага одоо л Хөгжлийн банкны асуудлыг шалгаж байна гэнэ. Яагаад өнгөрсөн зургаан жил таг дуугүй явсан юм бэ. Хэний хүсэл, зориг байсан юм бэ.