“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны “Хөрөнгө балансаас хасах тухай” А/108 дугаар тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгийн 64.8 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлэн өгчээ.
Төрийн өмчийг хувийн мэдэлд шилжүүлсэн энэхүү шийдвэрийг цуцлахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд асуудал танилцуулсан. Улмаар хууль бусаар шилжсэн хөрөнгийг төрд буцаан авах шийдвэр гарч Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ.
Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгө балансаас хасах тухай” А/108 дугаар тушаалаар төрийн хөрөнгийг хувьд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, хөрөнгийг Эрдэнэт үйлдвэрийн балансад эргүүлэн бүртгэж авахаар шийдвэрлэв. Мөн "Медипас" ХХК-ийн захирал Я.Эрдэнэчулуун нь эмнэлгийг төрд буцаан өгөхөө илэрхийлсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын “Медипас” ХХК-д хөрөнгө шилжүүлж өгөхтэй холбоотой дээрх шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчжээ.
Тодруулбал, 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг Оросын Холбооны Улсын Засгийн газар эзэмшиж байв. Иймд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу шийдвэр гаргах шаардлага тулгарчээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн эд хөрөнгийг хувьд шилжүүлэхдээ тодорхой нөхцөлөөр үнэ төлбөргүй шилжүүлэх эсвэл хувьчлах хөтөлбөрийн дагуу шилжүүлдэг хуулийн зохицуулалттай. Мөн Улсын Их Хурлаар төрийн өмчийн хувьчлах үндсэн чиглэлийг баталж, Засгийн газар хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хувьчлах арга хэмжээг зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргадаг.
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын хэсэг







Bayrlalaa gd bga hvmvvs, uvdd irheere oocher daraalal huleesen hetsuuhn yumruu ochij emchluulleerei, ulsiin yum hze l oligtoi blaada
Гол нь үнэгүй авсан д байна яахаараа улсын өмчийг үнэгүй авдаг юм
ene ulaanbaatart talh chiher mah kopinat guriliin uildver gutliin uildver ars shirnii uildberee uls butcaagaad avah yumsan deer ued 30-40 myngan hun ajillaj baisan gazaruud shuu dee
Үнэхээр баярлаж байна.Хөтөлийн цемент , Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ заавал буцааж аваарай.Тэжээлийн цэгийн хөгшин үнээ гээд зуун гаруйг улсад төсөвт төвлөрүүлж байсан бол төрийн өмчит болгоод их наяад хоёр зууг төсөвт гэхээр мөн ч ихийг хэдхэн хүн цөлмөж байжээ
Энэ бол хувьчлал биш луйвар. Луйвар хийсэн хүмүүсийг байх ёстой газар нь байлгах хэрэгтэй
Баярлалаа төрөл өмчөө авсанд
Баярлалаа. ТӨР өмчөө луйварчдаас авсанд их баярлаж байна
Баяр хүргье Бадамсүрэн нөхөр юү хийж байдаг нөхөр вэ