Хятадын 6000 гаруй иргэд Украинд гацсан байдалтай байна. Тэдгээр иргэдийн дийлэнх нь оюутнууд бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг аж. Украин дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа ч хугацаа нь тодорхойгүй байгаа гэнэ.
Тиймээс ЭСЯ-наас нь иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөх, хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөжээ.
БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун энэ сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байна. Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдээ нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж:
Хувхай хужаа нар тэнд шингэхийг л бодож бгаа явсан газар болгондоо шалтаглаад үлдэх болж өгвөл эхнэр аваад тэндээ шингэнэ зөөвөн идэнэ гэж үүнийг л хэлдэг юм