Хүчтэй салхи шуурганы улмаас Говь-Алтай аймагт гэр, барилгын  дээвэр нурсан байна.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 02.27-ны өдрийн 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гэр нурсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 07:48 цагт хүлээн авчээ. Шуурганд малчин А-ийн 4 ханатай гэр нурсан байсныг Засаг даргын Тамгын газраас ажлын хэсгийнхэн гарч ажилласан байна.

Түүнчлэн тус аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 304 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ 02.27-ны өдрийн 20:00 цагийн орчим 18-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас  “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нуржээ. 

 Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан байна.