КИЕВ. /Ukrinform/. Украин улсад гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгох талаар ажиллахыг Европын Холбооны /ЕХ / гишүүн орнуудад зөвлөсөн тогтоолыг Европын Парламент /ЕП/ мягмар гарагт олонхын саналаар баталлаа.
Баримт бичгийг ЕП-ын цахим хуудсанд нийтэлсэн байна.
“Парламент... Европын Холбооны Гэрээний 49 дүгээр зүйлд заасны дагуу болон зүтгэлийг нь харгалзан Украинд ЕХ-нд нэр дэвшигчийн статус олгох талаар хангалттай бэлтгэх, мөн Холбооны тухай Гэрээний дагуу тус улсыг ЕХ-ны дотоод зах зээлд нэгтгэх талаар үргэлжлүүлэн ажиллахыг Европын Холбооны институтүүдэд уриалах тогтоол гаргаж байна” гэж уг баримт бичигт дурджээ.
Мягмар гарагт болсон ЕП-ын ээлжит бус чуулганы сэдэвчилсэн сонсголын үеэр парламентын дарга Роберта Мецола, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар Украины эрх баригчид ЕХ-нд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасныг сайшааж, тус улс Европын гэр бүлийн нэг хэсэг гэдгээ батлан харуулсан учир дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ, Европын Комиссын дарга мэдэгдэхдээ, энэ асуудлыг ОХУ-ын эхлүүлсэн дайн дууссаны дараа бодитоор авч үзэх боломжтой гэж онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: montsame.mn
Украйн сүйрлийнхээ зам руу явлаа
Бас 1 гуйлгачингаар нэмэгджээ. Хуучны соц орнуудыг Оросоос хол байлгах, Оросын эсрэг нохойд барьдаг модтой байхын тулд хөөрхий дөө Герман Францын татвар төлөгчдийн мөнгөөр угжиж байна. Шинээр орсон гуйлгачин орнууд нь их Цовоо сэргэлэн. Олон юм уйлан дуулан донгодсоор хөөрхөн юм салгачихдаг юм. За тэгээд гол тэжээгч их Британи шулуулж ханалаа гээд зайлсан. Итали, Испани Грекүүд бүүр ч сэргэлэн, та нарын холбоо биднийг сүйрүүлж байна гээд тэжээгч байдлаасаа тэжээгдэгч болоод салгасан мөнгөөрөө дээгүүрээ хуваагаад тансагладаг. Гол тэжээгч Франц, Германд асар их дургүйцэл ихэсч байгаа. 2-хон улс 27 орныг тэжээж байна. Гуйлгачин улсуудад идүүлж, өөрийгөө устгахгүй гээд байнга дотооддоо хэрүүлтэй уруултай байдаг. Мөхөл нь ойртож байна.
Их британаас эхлээд гарч байгаа холбоо, нэг талыг барьсан мэдээнд ундэслэж байдлыг улам хурцдуулж байна!!!