#Шууд: Тайван жагсаалыг тайван бус болгосон гэх Даяар Монгол хөдөлгөөн, Хөх Монгол бүлгэмээс тодруулж байна...

Г.Бямбатулга

- "Nowar" тайван жагсаалыг ОХУ-ын Элчин сайдын яамнаас харж байсан. Дээр нь Экс Ерөнхийлөгч нь хүртэл мэдэгдэл хийчихсэн . Эдгээр мэдээллүүд ОХУ-д хүрэх ойлгомжтой. Үүний хариуд ОХУ манай улсад шатахуун нийлүүлэхээ больчихвол яах вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ өснө, дарамтыг нь ард иргэд л үүрнэ. 

- Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан учраас өчигдөр зогсоохоос өөр аргагүй байлаа. Одбаяр, Монголхүү нарт хандаж хэлэхэд, бид нар өчигдөр 8 уулаа очсон. Харин дараа нь 800, 8000 очиж чадахгүйц байгууллага шүү. Иргэний хөдөлгөөн гэж анх гарч ирж байхад төрж байсан хүүхдүүд өнөөдөр цэргийн албаа хааж байна. 

- ОХУ, Украины дайн бидэнд хамаагүй. Гэтэл тэдгээр хүмүүс энхтайвныг эрхэмлэж байна гэчихээд  Украины далбааг барьж байгаа нь нэг талыг барьж байгаагийн илрэл. Яагаад өөрсдийн төрийн далбааг бариад дайныг эсэргүүцэж болоогүй юм бэ. Энхтайвныг эрхэмлэж байгаа бол төвийг сахь. 

- Бидний үйл ажиллагаа хэн нэгний захиалга байхгүй гэдгийг онцолж хэлье.